-Ханиад томуу тусах буюу салхинд цохиулсан бол утлага хийх хэрэгтэй. Мандарины жижиглэсэн хальсаас атгыг авч саванд хийж дээр нь буцалсан халуун ус нэмнэ. Энэ халуун уураар өөрийгөө 10-12 минут утаж амьсгал. Үүний дараа 1 цагийн турш гадаа гарах хэрэггүй, ялангуяа хүйтэн үед.
-Ханиад туссан үед хар редиська тустай. Түүнийг шахаж шүүсийг гарган хоол идэхээс өмнө, мөн унтахын өмнө тус бүр 2 хоолны халбагыг ууна. Хүүхдэд зориулан өгөх бол эхлээд хар редиськаг хэрчиж зөгийн бал эсвэл жаахан элсэн чихэртэй шарах шүүгээнд болгоно. Хоол идэхийн өмнө, бас унтахын өмнө энэ шүүсээс тус бүр 2 цайны халбагыг уулгана. Хаврын улиралд ханиад дарахад хусны шүүс, эсвэл агч модны шүүс сайн.
- Хуурай ханиадын үеэр цэр ховхлохын тулд мандарины хальсыг ашиглаж болно. Хальсыг жижиглэж бэлдээд 2 хоолны халбагыг авч 1 стакан архинд хийж 7 хоног харанхуй газарт тавина. Үүнийг шүүж аваад өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө 20 дуслыг усанд дусааж хэрэглэнэ.