өдөр
шөнө
×

Гахайн өөх хамгийн удаан шингэдэг

Эрүүл, илүүдэл жингүй байя гэвэл идсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ, хэдэн цагийн дараа шингэж дуусахыг заавал мэдэж аваарай. Ходоодонд хоол байгаа цагт юм идэхгүй байхыг хичээ. Энэ нь аяндаа хэвшил болж таны ходоод, гэдэс эрүүл байх болно. Аажмаар таны ходоод багассаар, хэтрүүлж идэх зуршилгүй болж турах боломжтой. Ер нь унтахаас 3-4 цагийн өмнө хоолоо идэх нь зүйтэй. Ямар хоол хэдэн цагийн дотор ходоодонд шингэж, боловсрогдохыг доор дурдав.
1-2 цаг: Ус, цай, кофе, какао, шөл, сүү, өндөг, дутуу чанасан өндөг, будаа, чанасан загас (гол мөрний).
2-3 цаг: Гүйцэд чанасан өндөг, шарсан өндөг, чанасан (далайн) загас, чанасан төмс, талх.
3-4 цаг: Тахиа, үхрийн чанасан мах, хөх тарианы талх, лууван, улаан лууван, бууцай, өргөст хэмх, шарсан төмс, гахайн давсалсан мах.
4-5 цаг: Шош, вандуй, ангийн мах, май загас, шарсан мах.
5-6 цаг: Мөөг, гахайн өөх.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top