“Коронавирүсийн халдвар авсан хүний тоо зарим оронд сүүлийн үед бага зэрэг нэмэгдэж байна. Тухайлбал, 9 сарын 18-24-нд Орос даяар коронавирүсийн халдвар авсан хүмүүсийн тоо 22,3% өслөө. ОХУ-ын 74 нутагт энэ өсөлт ажиглагдсан тухай Коронавирүсийн халдвартай тэмцэх Шуурхай штаб мэдээлэв. Гэхдээ маск зүүхийг зөвлөхгүй, хязгаарлах арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн, Ер нь 2020 -2022 оных шиг том Цар тахал дэгдэх аюул ойрын ирээдүйд байхгүй. Харин коронавирүсийн эсрэг дархлаа тогтсон үеийнхэн солигдож дархлаагүй шинэ үе гарч ирсний дараа “COVID 19”-н Цар тахал дахиж дэгдэх байх. Тэгээд ч одоо ковидыг улирлын чанартай өвчний ангилалд оруулан тооцох болсон” гэж Оросын “Вектор” эрдэм шинжилгээний төвийн молекуляр вирусологийн тасгийн эрхлэгч Валерий Локтев мэдэгдэв.