Их Британий эрдэмтэд олон судалгаа явуулсны эцэст “Уйтгартай амьдрал цагаас эрт үхэх эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааны явцад хүмүүсийг 2 бүлэг болгон хуваасан ба эхний бүлэгт өөрийн амьдралыг уйтгартай, нэгэн хэвийн гэж хариулсан хүмүүсийг оруулав. Харин хувийн амьдралаа өөрөөр тодорхойлсон хүмүүсийг нөгөө бүлэгт багтаасан аж. Гэтэл 1-р бүлгийн хүмүүсийн эрт үхэх эрсдэл нь 2-р бүлгийн хүмүүсийнхээс 40% илүү байлаа.
“Цагаас өмнө нас барагсдын үхлийн гол шалтгаан бол зүрх, судасны өвчлөл” гэж эрдэмтэд баталжээ. Түүнээс гадна эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд нь өөрсдийн амьдралыг уйтгар гунигтай гэж 2 дахин олон тодорхойлж хэлснийг судлаачид онцлон тэмдэглэв. Энэ тохиолдолд хүмүүсийн наслалт онц үүрэггүй байсан, учир нь залуу ажилтнууд болон боловсрол багатай ажилчид ч мөн өөрсдийн амьдралыг уйтгартай, залхуутай, нэг хэмнэлээр үргэлжилдэг гэж хариулсан. Хамгийн гол анхаарах зүйл бол уйтгартай амьдралтай хүмүүс голдуу архи, тамхи хэтрүүлж хэрэглэх хандлагатай. Чухам эдгээр хүчин зүйлээс болж дундаж наслалт буурдаг ба улмаар зүрх өвдөж эхэлдэг аж.