Швед улсын Стокгольм хотод өнөөдөр буюу 10 сарын 2-ноос 2023 оны Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийг зарлаж эхлэв. Энэ үйл ажиллагаа 10 сарын 9 хүртэл үргэлжлэх юм. Анагаах, физиологийн салбарт энэ шагналыг COVID-н эсрэг мРНК-вакцин бүтээсэн Унгарын Каталин Карико, АНУ-ын Дрю Вайссман нар хүртэв. Эдгээр эрдэмтдийн бүтээлийг ашиглаж “Moderna”, “BioNTech/Pfizer” вакциныг бүтээжээ. .
Сонирхуулахад, Нобелийн шагналыг 1 сая доллар буюу 11 сая швед крон дагалддаг.
10 сарын 3-нд физикийн салбар, 10 сарын 4-нд химийн салбар, 10 сарын 5-нд уран зохиол, 10 10 сарын 9-нд эдийн засаг, 10 сарын 6-нд Энхтайвны салбарт Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийг зарлах юм