өдөр
шөнө
×

Унтахдаа халбага зөгийн бал уугаарай

“Зарим хүн шөнө сэрдэг гэж гомдоллодог, харин үүний шалтгаан нь гликогений хомсдол байж мэднэ. Гликоген бол бөөрний булчирхайг эрчимжүүлж бие махбодиос адреналин, кортизолыг гадагшлуулахад нөлөөлдөг полисахарид. Зөгийн баланд их хэмжээний гликоген агуулагддаг” гэж Испаний улсын Гранадагийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэн тухай “MedNovelty” мэдээлэв. Тэд зөгийн балын ашигтай шинж чанарыг судалж олон туршилт явуулжээ. Туршилтад 700 хүн сайн дураар оролцсон, тэд бүгд дутуу нойртой хонож шаналдаг хүмүүс байв. Оролцогчид 3 сарын турш шөнө унтахын өмнө 1 хоолны халбага зөгийн бал хэрэглэж бүлээн усаар даруулж уусан. Үр дүнг дүгнэхэд нийт оролцогчдоос 650 нь илүү тайван, бат бөх унтдаг болсон тогтоогдлоо. Харин үлдсэн 50 хүн “Зөгийн балыг хааяа хэрэглэсэн. Яагаад гэвэл жин нэмж таргалахаас айсан” гэж тайлбарлав. 
Түүнчлэн зөгийн бал бол цусыг шаар хаягдал, илүүдэл өөхөөс цэвэрлэх чадвартай юм байна. Мөн хоногт 1 халбага зөгийн бал хэрэглэх нь даралт бууруулахад тустай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top