өдөр
шөнө
×

Ковид, томууны эсрэг вакцин яаралтай тариулахыг ДЭМБ уриалав

 “COVID 19-н эсрэг вакцин болон улирлын ханиад томууны эсрэг вакцин тариулаагүй хүмүүс ойрын хугацаанд вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна. Ялангуяа эрсдэлтэй бүлэгт хамрагддаг хүмүүс яаралтай вакцин тариулах шаардлагатай. Вакцинжуулалт бол улирлын оргил өвчлөлийн үед амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, уршиг дагаврыг нь бууруулахад нэн тустай” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд мэдэгдлээ. 
Нэмж өгүүлэхэд, ДЭМБ 500 өвчтөнийг эмчлэхэд хүрэлцэх эм тариа авахад зориулж 1 сая долларыг Гаазын зурвас луу илгээхээр төлөвлөж байна. “Гаазын зурвас дахь томоохон эмнэлгүүдэд эм тариа хүрэлцэхгүй байна, ямар ч нөөцгүй болжээ. Хүмүүнлэгийн гудам нээхийг Талуудад хандан уриалж байна” гэж ДЭМБ-ын албан төлөөлөгч Тарик Яшаревич мэдэгдлээ. Гаазын зурваст хэдэн эмч, эмнэлгийн ажилтан амь үрэгдсэнээс гадна 8 эмнэлэг, мөн Түргэн тусламжийн 9 машин бөмбөгдөлтөд өртсөн тухай ХМХ мэдээлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top