өдөр
шөнө
×

Хэд наслах нь элгээс хамаардаг

“Элэг бол эмзэг эрхтэн, түүнийг юугаар ч орлуулах боломжгүй. Хүн хэд наслахыг чухамд элэг л тодорхойлдог. Элэг нэг ёсны онцгой фабрик бөгөөд бие организмд асар олон үүрэг гүйцэтгэдэг. Үүнд: цөс үйлдвэрлэх, бүх төрлийн хортой бодисыг задалж гадагшлуулах, витамин болон эрдэс бодисыг хадгалах, глюкозыг гликоген болгож хадгалах, уураг ба өөхийг глюкоз хэлбэрт хувиргах, уураг нийлэгжүүлэх, уургийн задралд оролцож амин хүчил болгон задлах... Хэрэв элэг энэ олон үүргийн аль нэгийг гүйцэтгэж чадахаа больж доголдвол амь насанд аюул учирч болзошгүй” гэж ОХУ-ын Блохины нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн эмийн салбарын тасгийн эрхлэгч, Элэгний хавдрын мэргэжилтнүүдийн салбар дундын нийгэмлэгийн тэргүүн Валерий Бредер ярилаа. 
Түүнчлэн элэг нь бие махбодид шаардлагатай дулааны 1/3-г гаргаж цусны эргэлт, өөх тосны молекул, бусад бүх солилцоог дэмждэг аж. Ийм учраас элгээ сайн хамгаалж онцын шаардлагагүй бол биологийн идэвхт бүтээгдэхүүн болон элдэв тураах эм бэлдмэл бүү хэрэглэ гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top