Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Мөн энэ оны 1-р сард "Монгол соёл-Монгол хүүхэд" нэртэй тоглолтыг телевизүүдээр шууд дамжуулалт хийж," Хүүхдийн төлөө фонд"-од 43 мянган ААН, иргэнээс цугласан, 2 тэрбум 25 сая төгрөг өнөөдрийн байдлаар 5 банканд хадгалагдаж байгааг мэдээллээ. Түүнчлэн өнөөдрийг хүртэл маш олон хүмүүс, ААН-үүд хандивыг илгээсээр байжээ.
Харин өнөөдөр /2021.05.21/ "Хүүхдийн төлөө фонд" ТББ-ын хандиваар цугларсан мөнгийг Засгийн газрын харьяа "Хүүхдийн төлөө сан"-д буюу ХНХЯ-нд хүлээлгэн өгч, хандивын мөнгө төрийн санд шилжлээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: “Монголынхоо сайхан сэтгэлт иргэдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Урлагийн тоглолтоор цугласан мөнгө, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгийг Хүүхдийн төлөө санд оруулж байна. Өчигдөр Төрийн сан байгуулагдсанаар албан ёсоор данс нь нээгдсэн” гэдгийг хэллээ.