НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албанаас НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран аймаг, дүүргүүдийн орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, УЦУОШГ, МХЕГ-ын байцаагч нартай холбогдон "Тандалтын тогтолцоог сайжруулах нь" сэдэвт уулзалтыг зохион байгуулав.
1. Урсгал, мэдээллийн чанар сайжруулах
2. Эргэх холбоо, эргэн мэдээлэх систем бий болгох гэсэн зорилтуудын хүрээнд болсон уг уулзалтад НЭМҮТ-ийн ЭША-ууд, Баянхонгор аймаг, Говь- Алтай аймаг, Баянзүрх дүүргийн төлөөллүүд оролцлоо.