“Муу нойрсох нь ихэнхдээ стресстэй холбоотой, ажил сургууль дээр болон ар гэрт үүссэн асуудал гэсэн үг. Стресс удаашрах осолтой. 15-30 удаа унтаж чадаагүй бол нойрсч чадахгүй байх вий гэсэн айдсын рефлекс хүмүүст үүсдэг... Улмаар нойрсолт хүндрэлтэй болгосон анхдагч шалтгаан арилсан ч нойргүйдэл үлддэг.... Нойргүйдлээс сэргийлэхийн тулд тодорхой дүрэм баримтлах хэрэгтэй. Хэрэв та орондоо ороод ямар нэг шалтгаанаар 15 минутын дотор унтаж чадаагүй бол хэвтэх хэрэггүй, шууд бос. Тэгээд ч 15 минутаас удаан хугацаагаар орондоо хэвтэж “эргэлдээд” байвал унтахгүй байх вий гэсэн айдсын рефлекс улам бэхжинэ. Унтах гэж өөрийгөө хүчлэх дэмий. Үүний оронд босч өөр өрөөнд ор. Ном унш, бичиг цаасаа янзалж болно. Ер нь нэгэн хэвийн уйтгартай юм, ажил хийх хэрэгтэй. Ядаж л зурагтаар дэлхийн музей, ан амьтдын тухай хөтөлбөр үзээрэй. Таны тархи аяндаа тайвширч нойр хүрч эхэлнэ. Маргааш өдрөөс та 2 дүрмийг мөрд. Нэгт, та хэдэн цагт унтсан ч тодорхой товлосон цагт орноос босох ёстой. Хоёрт, ямар ч тохиолдолд та өдөр унтахаар хэвтэж болохгүй. Нойргүй хоносны маргааш өдрийг маш их идэвхтэй, хөдөлгөөнтэй өнгөрүүл. Тэгвэл 15 минутын дүрэм ч шаардлагагүй болж та сайхан нойрсоно” хэмээн Оросын профессор, гавьяат эмч-нойр зүйч Роман Бузунов зөвлөжээ.