өдөр
шөнө
×

Өдөрт 1 лааз хийжүүлсэн ундаа уувал бөөрөөр нас барах эрсдэл 2,5 дахин их

Чихэр, амттан хэрхэн бөөрөнд нөлөөлж байгааг Америкийн эрдэмтэд тодруулжээ. Тэд 11 жилийн турш 28 мянга гаруй хүмүүсийн мэдээллийг судалсан. Гэтэл саахар буюу чихэр амттан зэрэг нь бөөрний чулуу үүсэхэд шууд нөлөөлж байв. Хэрэглэж буй калорийнхаа дөрөвний нэгийг нэмэгдэл саахраас авдаг хүмүүсийг чихэр болон амттанг 5%-иар бага иддэг хүмүүстэй харьцуулахад бөөрний чулуу үүсэх нь 1,5 дахин их байжээ. Түүнчлэн чихэрлэг ундаа хэрэглэдэг хүмүүс саахрын илүүдэлтэй болж улмаар бөөрний өвчнөөр өвчилж буйг АНУ-ын өөр эрдэмтэд баталсан байна. Эдгээр эрдэмтэн судлаач 21 жилийн турш бараг 99 мянган эмэгтэйн мэдээлэлд анализ хийжээ. Гэтэл өдөр бүр ганц лааз хийжүүлсэн ундаа уух нь хорт хавдар тусах магадлалыг 1,5 дахин нэмэгдүүлдэг, мөн бөөрний архаг өвчнөөр нас барах  эрсдэлийг 2,5 дахин ихэсгэдэг болох нь нотлогдлоо. Саахрын илүүдэл таныг “ална” гэсэн хэлц үг үнэн ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top