өдөр
шөнө
×

Гэр бүлийн амьдрал жаргалгүй бол эрчүүд богино насалдаг

Гэр бүлийн аз жаргалгүй амьдралаас болж эрчүүд богино насалдаг болохыг Израилийн эрдэмтдийн явуулсан судалгаа баталжээ. “Бүтэлгүй гэрлэлтээс болж эрчүүдэд инсульт тусах, эрт үхэх эрсдэл маш өндөр. Яг тамхидалт ба залхуурал шиг. Түүнчлэн ийм гэр бүлд эрчүүд стресстэх, түгшүүрт автах, сэтгэл гутралд нэрвэгдэх нь элбэг... Чухамдаа сөрөг сэтгэл хөдлөлийн улмаас ихэнх эрчүүд тамхинд орох, архи уух, хар тамхи хэрэглэх, буруу хооллох хандлагатай. Мэдээж, гэр бүлийн амьдрал аз жаргалгүй байх нь нөхрүүд төдийгүй эхнэрүүдийн наслалтад ч сөрөг нөлөөтэй.... Эрүүл, жаргалтай гэр бүлийн харилцаа та биднийг урт наслуулна” хэмээн Тель-Авивын их сургуулийн кафедрын эрхлэгч Шахар Лев-Ари мэдэгдлээ. 32 жилийн турш явуулсан ажиглалт судалгаанд 9000 орчим эр хамрагджээ. Эрдэмтэд тэдний эрүүл мэнд болон авир төрх зэрэг олон үзүүлэлтийг судалж үнэлгээ өгч байв. 30 гаруй жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур эрчүүд бусадтай харьцуулахад инсульт болох нь 94%-иар их, өөр ямар нэг шалтгаанаар нас барах нь 21% их байсан. Дашрамд дурдахад, тамхидалтаас болж эрчүүд нас барах эрсдэл 37% байдаг бол хөдөлгөөн багатай амьдралын хэв маягийн улмаас үхэх эрсдэл 21% юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top