Английн Ерөнхий сайд Риши Сунак коронавирүсийн Цар тахлын үеэр маш таагүй мэдэгдэл хийж байсан талаар тус улс даяар шуугиж эхэллээ. Тухайн үед Ерөнхий сайд Борис Жонсон, Риши Сунак харин Сангийн яамыг толгойлж байв.
“Английн Засгийн газар COVID 19-н Цар тахлын үеэр хэрхэн ажиллаж байсныг мөрдөж шалган ажиллагааны явцад олон баримт илэрлээ. Сангийн сайд Сунак энэ үеэр дахиж бүх нийтийн Хөл хорио тогтоох саналыг эсэргүүцэж байв. Тэр бүү хэл хүмүүст зүгээр л үхэх боломжийг нь олгочих гэж Сунак хэлсэн” хэмээн “Reuters” бичжээ. Цар тахлын үеэр эрүүл мэндийн гол зөвлөхөөр ажилласан Патрик Валлансын өдрийн тэмдэглэлийг шалгах үеэр дээрх факт илэрсэн аж. Тэрбээр 2020 оны 10 сарын 25-нд энэ талаар өдрийн тэмдэглэлдээ "ЕС Жонсоны хамгийн настай зөвлөх Доминик Каммингс уулзалтын тухай надад ярилаа. “Хүмүүс үхэж л байг, энэ бол хэвийн үзэгдэл гэж Риши хэлсэн. Энэ бүхэн үнэндээ лидерүүд гэж огт байхгүйг л харууллаа” гэж Каммингс надад хэлсэн" гэж бичжээ.
Харин Ерөнхий сайд Сунакийн төлөөлөгч энэ талаар тайлбар хийсэнгүй, “Мөрдөн байцаах ажиллагаанд Ерөнхий сайд гэрчээр оролцоно, тэр үед өөрийн байр суурийг илэрхийлнэ” гэжээ.