өдөр
шөнө
×

Хятад, Францад хүүхдүүд хатгаа тусах нь нэмэгджээ

 “Хятадын дараа одоо Францад хэвийн бус шинжтэй хатгалгаа дэгдлээ. 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хатгаагаар өвчлөгсөд огцом нэмэгдэв. Түргэн тусламж дуудсан болон эмчид хандаж эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн тоо сүүлийн 10 жилд үзэгдээгүй ихээр өсчээ. Халуурах, ханиах, биеийн хүч тамир доройтох, нойрмоглох зэрэг шинж тэмдэг хүүхдүүдэд илэрсэн” хэмээн “Le Parisien” сонин мэдээлэв. Хатгаа туссан шалтгааныг судлахад 5 нас хүртэлх хүүхдүүдийн 30% нь “mycoplasma pneumoniae” бактериас болж өвдсөн, харин 5-15 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд энэ үзүүлэлт 50% хүрчээ. 
ДЭМБ өмнө нь Хятадын хойд нутгуудад хүүхдийн хатгаа сүүлийн 3 жилд байгаагүй хэмжээгээр нэмэгдэн Хүүхдийн эмнэлгүүд дүүрсэн тухай мэдээлж, тус орны удирдлагаас албан ёсоор тайлбар хийхийг шаардсан. 
Харин Хятадын эрх баригчид “Энэ улиралд орон даяар ханиад томуу, амьсгалын замын өвчний дэгдэлт ихэссэн нь ковидын эсрэг арга хэмжээг цуцалсантай холбоотой. Хятадад хатгалгаа туссан тохиолдлын 50% нь микоплазмын халдвараас болжээ..... Бид хүүхдийн өвчнийг оношлох, эмчлэхэд онцгой анхаарч байгаа” гэж хариулжээ. Дашрамд дурдахад одоогийн байдлаар Америк, Англи зэрэг оронд мөн гриппийн өвчлөл нэмэгдсэн аж. 
НҮБ-ын мэдээлснээр жилд 2 сая хүүхэд дэлхий даяар хатгаагаар өнгөрдөг юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top