Яс болон булчин шөрмөс, үе мөчөө эрүүл байлгаж нөхөн сэргэхэд нь тусалъя гэвэл дараах 3 төрлийн хүнсийг тогтмол хэрэглээрэй. Эдгээр хүнс бол желатин синтезлэхэд бие организмд тусалж микро элементүүд, витаминаар хангадаг.
* Бүх төрлийн жимс ногоо нь витаминууд, микро элементээр баялаг. Ялангуяа чэс, интоор жимсэнд антоциан их агуулагддаг, энэ бол яс, судсууд, булчингийн эрүүл мэндэд маш их хэрэгтэй бодис бөгөөд үрэвслийг багасган өвдөлтийг намдааж хавдрын эсрэг үйлчилгээтэй. Түүнчлэн биеийн дасгал ачааллын дараа булчингуудыг нөхөн сэргээнэ. Мөн амтат улаан чинжүү, цитрүүсийн төрлийн жимсийг заавал хэрэглэ, түүнд агуулагддаг С витамин бол коллагеныг бүтээхэд оролцдог.
* Загас байнга идэж бай, түүнд агуулагддаг кальци нь яс нөхөн сэргэхэд тустай. Харин загасны омега-3, өөхний хүчлүүд, D витамин нь яс, үе мөчийг бат бөх болгон бэхжүүлнэ. Түүнчлэн хушга, маалингын үрэнд омега-3 бий. Бөөрөнхий байцаа, навчит байцаа, брокколи зэрэг нь кальци, С витамины эх үүсвэр.
* Корица, карри, куркума зэрэг халуун ногоо нь ясанд хэрэгтэй бодисуудыг агуулдаг, бас үе мөч өвдөхөд намдааж хаван буулгадаг.