өдөр
шөнө
×

Спортын нэмэлт бүтээгдэхүүн, бэлдмэлийг хэтрүүлж болохгүй

“Спортын зориулалттай нэмэлт бүтээгдэхүүн, бэлдмэлийг хэмжээ хязгааргүй, замбараагүй хэрэглэж болохгүй, таагүй уршиг дагавар дагуулж мэднэ. Мөн тэдгээрийг зөв хослуулахад анхаарах ёстой. Яагаад гэвэл, спортын бэлдмэлийг хэтрүүлсний улмаас дисбактериоз, диабетын өмнөх үе үүсэх, хавдрын өвчин тусах аюултай. Ер нь бараг бүх протеинд сүүний уураг агуулагддаг ба нүүрс усаар баялаг учир исэлдэх процесс явагдаж улмаар дисбактериоз үүснэ. Хэрэв та изолятуудыг хэрэглэдэг бол эрсдэлээс зайлсхийж шар сүүний уурагтай, саахаргүйг сонгоорой... Хамгийн гол нь спортын нэмэлт бүтээгдэхүүн бүгд шахуу инсулиныг огцом өсгөдөг, учир нь глюкоз буюу саахар агуулдаг. Мөн инсулины өндөр түвшнээс болж андрогенууд (бэлгийн эр дааврууд) өсч арьсны өөх тос хүчтэй ялгарч бактериудтай нэгдэн... батга их гарна.   Түүнээс гадна L-карнитинээс болж таны бие яг загас мэт таагүй үнэртэх болно... Кальцийн нэмэгдэлтэй спортын бэлдмэлийг хэтрүүлж хэрэглэвэл хорт хавдар үүсгэх хүртэл аюултай... Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс түүнээс хэрэгцээт бүх бодисыг авч байгаа гэж үзээд хооллохдоо алдаа гаргах нь элбэг. Гэвч сайн гэгддэг ямар ч нэмэлт бүтээгдэхүүн, витамин минералын комплекс нь эрүүл, зөв хоолыг орлохгүй” гэж Оросын дотрын эмч Наталья Зубарева ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top