НЭМҮТ-өөс вакцины талаарх ээлжит зөвлөмжийг хүргүүлж байна. Бусад вакцины нэг адил Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон ерөнхий биеийг хамарсан хөнгөн урвалууд илрэх нь хэвийн бөгөөд таны биед коронавирусын эсрэг хамгаалалт үүсэж байгааг илтгэнэ.