өдөр
шөнө
×

SPPS: Аз жаргалтай байх амархан

Турк улсын Сабанчийн их сургуулийн эрдэмтдийн баг судалгаа явуулсны эцэст аз жаргалтай амьдрах энгийн аргыг олжээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Social Psychological and Personality Science” (SPPS) сэтгүүл нийтэллээ. Судалгаанд 60 мянган хүн хамрагдсан, үүний 40 мянга нь англичууд байв. Оролцогчдоос хэдэн асуулга авчээ. Тухайлбал аз жаргалын түвшнээ өөрөө тодорхойлох, бусад хүнтэй харилцах өдөр тутмын зуршил... гэх мэт. Үр дүнг нэгтгэж үзэхэд үл таних хүмүүстэй байнга харьцдаг хүмүүс өөрийн амьдралд илүү сэтгэл хангалуун байжээ. 
“Өглөө хөрш амьдардаг хүмүүсийн амар мэндийг асуух, тэдэнтэй үг сольж сайныг ерөөх түүнчлэн үл таних хүмүүстэй мэндлэх, ярилцах нь хүмүүсийг илүү аз жаргалтай болгодог аж. Түр зуур ингэж бусадтай харьцах, мэндлэх, талархах явдал хүмүүсийн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг нь нотлогдлоо. Энэ үеэр өөрийгөө нийгэмд хамаатуулах үзэл бодол улам хүчтэй болж ирдэг юм байна. Хамгийн гол нь өөрийн биеийг чухал хүн, тодорхой ач холбогдол гүйцэтгэдэг гэсэн мэдрэмж хүмүүст төрдөг. Энэ 2 мэдрэмж бол хүний суурь хэрэгцээ төдийгүй тухайн хүн өөрийгөө аз жаргалтай байгааг мэдрэхэд зохих үүрэгтэй” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top