өдөр
шөнө
×

Жүржээс ашигтай жимс

Нимбэг, жүрж, апельсин зэрэг цитрүүсийн төрлийн жимсний ашиг тусыг мэдэхгүй хүн байхгүй. Харин түүн шиг ашигтай бас нэг жимс бий, тэр бол грейпфрут. Энэ жимсэнд олон төрлийн витамин, эслэгүүд, натурал саахар агуулагддаг. Тодруулбал, ашигтай нутриентийн агууламж өндөр ба мандаринаас бага саахар агуулдаг. Иймээс грейпфрутыг хэрэглэхэд чихэр, жигнэмэг идэх хүсэл дарагдана. Мөн грейпфрут бол цусан дахь холестерины түвшнийг бууруулдаг. Түүнчлэн энэ жимс зүрх судасны системийн хэвийн ажиллагаанд ашиг тустай. Тэр тусмаа махан хоол идэх дуртай хүмүүс грейпфрут идэх ёстой гэж эмч нар зөвлөдөг. Түүнээс гадна грейпфрут бол дархлааг бэхжүүлж өвчин тусахаас сэргийлнэ. Энэ жимсийг 7 хоногт 1-2 удаа хэрэглэ, нэг удаад тал жимс идэхэд хангалттай. Ер нь хэтрүүлж болохгүй, яагаад гэвэл грейпфрут жимс нь ходоод гэдэсний замын өвчтэй хүмүүст сайнгүй. Мөн түүнийг зарим эмтэй цуг хэрэглэхийг хориглодог, жишээ нь статин. Ямар нэг эм тогтмол уудаг бол грейпфрут хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top