өдөр
шөнө
×

ДЭМБ: Европын 40 орны 23 нь хүн амдаа эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг

“Хүн төрөлхтөний талаас илүү хувь буюу 4,5 тэрбум хүн өнөөдөр эмнэлгийн үндсэн үйлчилгээ авч чадахгүй байна... Европын орнуудын Эрүүл мэндийн систем төлбөртэй, үндсэндээ хүн амынхаа хувийн мөнгө дээр суурилдаг гэж үзэж болно. Гэтэл одоо Европ тивд амьдардаг ихэнх гэр бүл эмнэлгийн үйлчилгээний зардлыг төлсний дараа өр зээлэнд баригдаж санхүүгийн хүндрэлд орж байна. Өөрөөр хэлбэл, өөрийн мөнгөөр эм тариа авч, эмнэлгийн үйлчилгээний төлбөрөө хийдэг иргэд хэвийн хооллож чадахаа больж орон сууцны болон халаалтын төлбөрөө төлөх мөнгөгүй болжээ. Зарим нь бүр ядууралд өртөж байна. Ялангуяа нийгмийн ядуу давхаргад энэ бүхэн маш хүнд тусдаг. Энэ бол нийт хүн амын тавны 1 гэсэн үг. Тэд мөнгөгүйн улмаас эм тариа, эмнэлгийн үйлчилгээ авч чадахаа больсон. Сонсголын аппарат авах, шүдээ эмчлүүлэх.... том асуудал” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын товчоо шинэ тайландаа дурджээ. Энэхүү илтгэлийг Эрүүл мэндийн үйлчилгээг нийтэд хүртээмжтэй болгох Олон улсын өдөрт зориулан гаргасан аж.
Европын бүс нутгийн 40 орны зөвхөн 23 нь хүн амынхаа 99%-д эмнэлгийн үйлчилгээ үзүүлж чаддаг. Энэ 23 оронтой харьцуулахад Европын бусад улсад эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр зардал 3 дахин өндөр. Коронавирүсийн Цар тахал эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Одоо эмнэлгийн байгууллагуудад асар их оочир дараалал үүсчээ, хүмүүс хувийн эмнэлэгт хандаж өөрийн халааснаас төлж байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top