Баруун Виржиний их сургуулийн эрдэмтэд Шинэ жилийн сэдвээр асуулга авч туршилт явуулсан тухай “Daily Mail” мэдээллээ. Эрдэмтэд олон туршилт явуулсан, бас урьсан болон уригдсан хүмүүсийн байрыг сольж туршилтаа давтсан. Шинэ жилийн урилгаас татгалзах тухай бодож байгаа хүмүүсийн тархинд юу болдог, мөн зөвшөөрсөн тохиолдолд ямар хариу үйлдэл хийж буйд энэ үеэр онцгойлон анхаарчээ. 2000 хүн уг асуулгад хамрагдсан байна. Оролцогчдын 75% нь “Татгалзвал дараа надад таагүй үр дагавартай гэж бодоод Шинэ жилийн баярын урилгыг хүлээн авч оролцохыг зөвшөөрсөн”, “Намайг дахиж иймэрхүү арга хэмжээнд урихаа болих байх гэж эмээсэн учраас татгалзаж чадаагүй” гэж хариулжээ. “Үгүй гэж хэлэх маш хэцүү болохыг манай туршилт харууллаа. Харин урилга илгээсэн хүмүүс татгалзсан хариу аваад нэг их санаа зовдоггүй аж. Гэтэл Шинэ жилийн баяраар өөр төлөвлөгөөтэй байсан хүмүүс ийм урилгад татгалзсан хариу өгсний дараа өөрсдөө стресст ордог, сэтгэл санаа нь тавгүйтэж түгшдэг. Зарим нь бүр өвдөж ч болзошгүй” гэж эрдэмтэд дүгнэжээ.