өдөр
шөнө
×

Амралтын өдөр 2 цаг илүү унтах сайн

Хятад улсын Нанжины анагаахын их сургуулийн эрдэмтэд нойр ба эрүүл мэндийн уялдаа холбоог тодруулах шинэ судалгаа явуулав. Судалгаанд 3400 ажилтан хамрагджээ. “Шөнө хүмүүс 7-8 цаг заавал унтах ёстой, үүний ачаар бие махбодь бүрэн амарч хэвийн ажиллах боломж хангагддаг. Хэрэв ажлын 7 хоног хүндхэн өнгөрч нойр дутуу явсан бол амралтын өдрүүдэд ердийнхөөс 2 цагаар илүү унтах сайн. Энэ нь инфаркт ба инсульт, стенокарди болох эрсдэлийг 63% бууруулдаг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. 7 хоногийн турш 6 цагаас бага унтдаг ажилтнууд хэрэв амралтын өдрүүдэд нойроо ханатал сайн нойрсч чадахгүй бол зүрх судасны асуудал үүсэх эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдэж байв” хэмээн “Daily Mail” дамжууллаа. Тархи ба зүрх судасны системд нойр маш чухал. Нойр бол зүрхийг өдрийн стрессийн сөрөг уршиг дагавраас хамгаалж судсуудын үрэвслийг бууруулдаг. Иймээс та 5 өдөр нойр муутай явсан ч үүнийг амралтын өдрүүдэд илүү унтаж нөхөн сэргээх боломжтой аж.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top