өдөр
шөнө
×

ОХУ-д А вирүсийн дэгдэлтээс болж 1 охин нас барж 125 хүүхдийг шалгаж байна

ОХУ-ын хэсэг сурагч Тюмень хотын Хүүхдийн зусланд амраад Луганск руу галт тэргээр буцаж явах үеэр 1 охин нас барсан хэрэг гарчээ. “Сурагчдын амралтын үеэр 12 сарын 20-нд галт тэргэнд 12 настай охин нас барсны дараа Эрүүгийн хэрэг нээж шалгаж байгаа. А вирүсийн дэгдэлт болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан" хэмээн тус орны Мөрдөн байцаах хороо мэдээллээ. 
"Тюмень-Адлер" чиглэлийн галт тэрэг 12 сарын 21-нд Балашов хотод ирэхэд бүх 125 хүүхдийг буулгаж эмнэлгийн үзлэгт хамруулжээ. Тэдний заримыг Саратовын эмнэлэгт хэвтүүлсэн аж. Галт тэргэнд байхад 30-аад хүүхэд халуурсан. Энэ бүлэг хүүхдийг дагалдан явж байсан эмч нар дуудлагаар ирсэн Түргэн тусламжийн багтай хамтарч зохих бүх арга хэмжээг авчээ. Мэргэжлийн хяналтын газар тухайн нутагт зөөврийн лабораторио шуурхай ажиллуулж шинжилгээ хийсэн байна. Мужийн амбан захирагч Роман Бусаргин “Саратовын эмнэлэгт 100 гаруй хүүхэд хэвтсэн. Тэднийг онцгой хяналтад байлгаж зохих бүх эмчилгээг хийж байна” хэмээжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top