өдөр
шөнө
×

Мандарин бол стресс, хавдрын эсрэг үйлчилгээтэй

Бэрсүүт жүрж буюу мандаринд дургүй хүн байхгүй. “Мандарин бол стрессийн эсрэг, хавдрын эсрэг үйлчилгээтэй, олон талын ашиг тустай жимс. Мандарины дотор зөөлөн хэсгийн 85% нь ус, харин нүүрс ус 10-13%. Түүнчлэн мандаринд биед хэрэгтэй хүнсний волокон (ширхэгтэс) 2 грамм орчим бий. 15 төрлийн органик хүчлийг мандаринаас илрүүлсэн, ихэнх нь нимбэгийн ба алимны хүчил. Эдгээр нь антиоксидант болон хоргүйжүүлэх үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл та бидний бие махбодийг халдвар ба бусад өвчнөөс хамгаалдаг. Мандарины зөөлөн хэсэгт В1 болон В2, В3, В5 витамин, мөн С витамин ихээр агуулагддаг, бас фолат, кали, кальци, фосфор, магни, натри, төмөр, селен, цайр, зэс, марганц. Түүнчлэн энэ жимсэнд каротиноидууд их бий, тухайлбал бетта-криптоксантин, лютеин, зеаксантин. Бетта-криптоксантин бол хүчирхэг антиоксидант бөгөөд хавдрын эсрэг, стрессийн эсрэг үйлчилгээтэй, мөн насны эрхээр танин мэдэхүйн чадвар муудахыг багасгаж хөгшрөлтийг сааруулдаг. Лютеин, зеаксантин нь нүдний торлогийн фоторецепторуудыг хамгаалах ба арьсны доорх өөхөн эслэгүүдэд хуримтлагдан хэт ягаан туяаг шингээдэг онцлогтой. Мандарины гадар хальс, нимгэн хальс, альбедо (гадар хальсны цагаан сэвсгэр хэсэг) зэрэгт ч ашигтай бодисууд бий: эфирийн масло, фитонцид, альдегид, спирт.... Гэхдээ ходоод гэдэсний замын өвчтэй хүмүүс мандариныг болгоомжтой хэрэглэх ёстой, тэр тусмаа өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Түүнээс гадна чихрийн шижинтэй болон нүүрс усны солилцоо алдагдсан хүмүүс энэ жимсийг ихээр хэрэглэхээс зайлсхий, яагаад гэвэл гликемик индекс нь өндөр. Бас зарим хүн цитрүсийн төрлийн жимсний харшилтай байдаг... Өдөрт 4- 5 ширхэг (дунд зэргийн) мандарин идэхэд бие махбодид эерэг, таатай нөлөөлж янз бүрийн халдвараас сэргийлдэг. Хэрэв том жимс бол 2 ширхэг байхад хангалттай. Жимсийг бүлээн усанд сайтар угаа, хальсыг хаясан нь дээр” гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамын дэргэдэх Үндэсний анагаах ухааны судалгааны төвийн Хоол тэжээлийн тархвар судлалын лабораторийн эрдэмтэн Ольга Швабская ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top