өдөр
шөнө
×

FT: ЕХ ковидын эсрэг эм, вакцинаас болж $2.2 тэрбумын алдагдалд орно

“АНУ-ын “Pfizer” компаний үйлдвэрлэсэн ковийн эсрэг үйлчилгээтэй “Paxlovid” эм хэрэгслийг асар ихээр бөөндөж авсан орнууд өнөөдөр ашиглалтын хугацаа нь дууссан тухай мэдэгдлээ. Үүнээс болоод Англи, Франц, Испани, Итали зэрэг улс өнөөдөр 1,1 тэрбум долларын алдагдалд орчихоод байна. 2 сар гэхэд хугацаа дууссан эм хэрэгсэл, вакцины тоо 3,1 саяд хүрнэ. Хугацаа дууссан “COVID 19” -н эсрэг эм, вакцины улмаас учрах гарз хохирлыг “Airfinity” судалгааны бүлэг тооцоолжээ. Европын холбоо хугацаа дууссан эм вакцины улмаас 2024 оны 2 сар гэхэд нийт 2,2 тэрбум гаруй долларын алдагдал хүлээнэ гэж тэд мэдэгдлээ” хэмээн Английн “Financial Times” сонин бичжээ.   
Коронавирүсийн Цар тахлын үед Европын орнууд Засгийн газрын захиалгаар асар их хэмжээгээр  ковидын эсрэг эм хэрэгсэл, вакцин худалдаж авч байсан, гэсэн хэрнээ хүн амдаа тарихад хатуу хяналт тогтоож байсны гор ийнхүү гарч байгаа тухай шинжээчид онцлог тэмдэглэв. 
Харин “Pfizer” компани энэ талаар мэдэгдэл хийхдээ “Хугацаа дууссан ийм их эм, вакциныг устгах нь Цар тахлын үед зайлшгүй тохиолдох явдал” хэмээжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top