өдөр
шөнө
×

“НИЙГЭМ ЗАН ҮЙЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦАА" СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” 321 дүгээр тогтоол болон “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний 2024-2027 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг танилцуулах уулзалт энэ сарын 21-ний өдөр ЭМЯ-нд боллоо.Уулзалтыг нээж ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа,  НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа нар үг хэлсэн бөгөөд ХНХЯ, БШУЯ, БТСУХ, Эрүүл мэндийн байгууллагыг төлөөлж 45 хүн оролцсон.  
 Энэ удаагийн уулзалтаар “Эрүүл мэндийн боловсрол олгох тухай”, “Нийгэм зан үйлийн тухай” сэдвээр НЭМҮТ-ийн зөвлөх Д.Байгалмаа, “Эрүүл мэндийн боловсрол ба багш бэлтгэж буй байдал” сэдвээр МУБИС-ийн багш Э.Мөнгөнтуяа, “Судалгааны тойм”-ыг НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа нар танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ.Энэхүү тогтоолыг  хэрэгжүүлснээр олон нийтэд нийгэм, зан үйлийн өөрчлөлтийн харилцааны ойлголтод тулгуурлан эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ухуулан сурталчлах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан  сэргийлэх, хүн амын дундаж наслалтыг уртасгах, эрүүл амьдралын хэв маягт шилжих боломж бүрдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top