Хүүхдийн нүдний анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, сохролын гол шалтгаан болсон дутуу нярайн торлогийн эмгэг, нүдний болорын төрөлхийн цайлт, нүдний төрөлхийн даралт ихсэх өвчин, нүдний хорт хавдрыг эрт илрүүлэх оношилох, хугацаа алдахгүй эмчлэх, бусад нүдний эмгэгийг эрт оношилох, эмчлэх, дутуу нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ, нярайн амьсгал дэмжигч, орлуулагч эмчилгээ, дутуу нярайн хүчилтөрөгч эмчилгээ, хүчилтөрөгч эмчилгээ хийж буй нярайн хяналт асаргаа сувилгаанд нүдний болон нярайн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хүүхэд, нярайд үзүүлэх тусламжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах зайлшгүй хэрэгцээтэй байна.
ЭМЯ, ЭХЭМҮТ, Хүүхдийн Нүд Судлал ба Хяларын нийгэмлэг, Орбис олон улсын байгууллага, Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтэнүүдийн Холбооны эмч мэргэжилтнүүд, Аймгийн нэгдсэн эмнэлгийн нүд ба нярайн эмч нарын баг, Нийслэлийн Амаржих газрын нярайн эмч зэрэг 100 гаруй эмч нар дээрх хуралд оролцлоо.
ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, MSPOS-ийн тэргүүн М.Алтанхүү, МӨАУМХ-ийн гүйцэтгэх захирал Ш. Хажидмаа нар нээж үг хэлэв.