Шүдээ хэрхэн хайрлахыг өөрийн биеэр үлгэрлэн сургаарай
Эцэг эхчүүдийн шүд угаах зуршил нь хүүхдийнхээ шүд угаах зан үйлд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Энэ таамаглалыг 17 орныг хамарсан олон улсын судалгаагаар баталсан байна. Та доорх зан үйлийг өөртөө хэвшүүлээрэй.
Өглөө, орой хүүхэдтэйгээ хамтдаа шүдээ угаах
Шүдний гадаргуугийн бүх хэсэг болон хэлээ 2 минутын турш сойздож угаахыг зааж өгөх
Хүүхдийн нас болон сонирхолд нийцсэн шүдний оо, сойз авч өгөх
Шүд цэвэрлэх утсыг хэрхэн ашиглахыг зааж өгөх
Шүдэнд ээлтэй хүнс хэрэглэх
Хүүхдийнхээ шүдийг жилд 2 удаа эмчид үзүүлэх