ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НЭМҮТ-ийн захирал доктор, дэд профессор С.Өнөрсайхан болон тус төвийн удирдлагуудтай энэ сарын 26-ны өдөр уулзаж, санал солилцлоо.
Уг уулзалтаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал хэвшилд сургах, мэдээлэл сурталчилгааны тайлан болон улс орон даяар хэрэгжүүлж буй "Монпэн" санаачилга, Хоол тэжээлийн VI судалгааны үр дүнг танилцуулав.