өдөр
шөнө
×

Даралт хөдлөх үед

Цаг агаарын байдал өөрчлөгдөх эсвэл биеийн ачаалал, нойр дутуу зэрэг олон нөхцөл шалтгаанаас болж заримдаа эрүүл хүний артерийн даралт ч ихсэх нь бий. Даралтаа тогтворжуулахын тулд дараах аргыг хэрэглээрэй. 2 цайны халбага зөгийн бал дээр 1 цайны халбага нунтаг корица нэмж сайн хольж хутгана. Үүнээс өдөрт 3 удаа хоол идэхээс 1 цагийн өмнө тус бүр 1 цайны халбагыг хэрэглэнэ. Ашигтай төдийгүй амттай энэ бэлдмэлийг 10 өдөр хэрэглэхэд курс эмчилгээ гэж тооцно. Энгийн энэ аргын ачаар даралт хэвийн болно. Зөгийн бал нь зүрхний булчингуудыг тэжээж, бие организмыг биологийн идэвхт бодисуудаар хангадаг бол харин корица нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, цус сайн шингэлдэг. Иймээс эмчийн бичиж өгсөн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд үр дүн өгнө. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top