“Хөгширч үхэхгүй, хөшиж үхдэг” гэсэн хэлц үгийг орчин үеийн эрдэмтэд нотолсон. Америкийн фитнес-шинжээч Кэри Л.Рэмп “Өнөөгийн амьдралд аль болох идэвхтэй, хөдөлгөөнтэй байхыг хичээ, энэ их амархан. Бие галбираа гоолиг сайхан байлгах, илүүдэл жингээ хаях тийм ч хэцүү биш. Бүгдэд хүртээмжтэй, энгийн хэрнээ хамгийн үр өгөөжтэй хэдэн дасгал бий” хэмээжээ.
Шатаар алхах: Энэ бол маш сайн дасгал, ялангуяа зүрх судасны системд нэн ашигтай.
Явган алхах: Энд тайлбар илүүц, гэхдээ үдэш орой эсвэл цаг агаар муудсан үед заавал гарч хаа нэг тийшээ алхах шаардлагагүй. Энэ тохиолдолд та дороо алхаад үз. Мэдээж, тусгай зориулалтын тренажертай бол бүр сайн.
Дээстэй үсрэх: Дээс тоглон үсрэх үед бүх биед жигд ачаалал ирдэг онцлогтой. Та эхний үед олсгүй үсэрч сураарай, байран дээрээ өдөрт 2 удаа тус бүр 5 минутыг үүнд зарцуул. 7 хоногийн дараа гартаа дээс барьж минутад 70-100 удаа үсрэх гэж оролд. Дасгал дуусах хэрд хэмнэлээ аажмаар багасгана.
Дугуй унах: Ажилдаа ирж очих үедээ дугуй унаж сурвал маш сайн. Энэ нь таны оюун ухаан, бие махбодь төдийгүй хүрээлэн буй байгаль орчинд ч хэрэгтэй. Хамгийн зохистой ачаалал бол 7 хоногт 3 удаа хичээллэх, нэг удаад 30 минутаас доошгүй. Цаг агаарын байдал таагүй, мөн хүйтний улиралд мэдээж тусгай танхимд дугуйн тренажер дээр хичээллэвэл зохино.