өдөр
шөнө
×

Хоолоо нэмж давслах нь бөөрөнд муу

Давсархаг хоол идэх дуршил ба бөөрний архаг өвчнөөр өвчлөх эрсдэлийн хооронд ямар уялдаа холбоо байгааг тогтоохын тулд эрдэмтэд судалгаа туршилт явуулжээ.
Английн Био банканд буй 37-73 насны 465288 хүний мэдээллийг эрдэмтэд судалж шинжлэв. Тэднийг 4 бүлэгт хуваасан: давсгүй хоол иддэг, хааяа хоолоо давсалдаг, давстай хоол иддэг, байнга хоолондоо давс нэмж иддэг зуршилтай.
Эхлээд эдгээр хүмүүсээс хэн ч бөөрний архаг өвчинтэй байгаагүй. Харин хэдэн жилийн турш тэднийг ажиглаж дахин шинжилгээ авахад 22031 хүн бөөрний архаг өвчинтэй болсон байв. Болсон хоолондоо давс нэмэх зуршилтай хүмүүст энэ өвчин тусах эрсдэл 11% нэмэгджээ. Түүнээс гадна давстай хоолонд дуртай хүмүүс ихэнхдээ илүүдэл жинтэй, бөөрний ажиллагааны гол үзүүлэлтүүдийн хурд нь багассан байв. Энэ үзүүлэлтээр нь бөөрний хурц дутагдал, бөөрний архаг дутагдал, гломерулонефрит зэрэг өвчнийг олж тогтоосон аж. Түүнчлэн давсархаг хоолонд дуртай хүмүүсийг ажиглахад голдуу тамхи татдаг, эсвэл диабет өвчтэй, эсвэл зүрх судасны өвчин эхэн үедээ  яваа нь илэрсэн байна. 
“Ийм учраас хоолны давсаа бүү хэтрүүл. Бэлэн болсон хоолыг нэмж давслах зуршил таны бөөрөнд муугаар нөлөөлнө” хэмээн эрдэмтэд зөвлөснийг “JAMA Network Open” дамжууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top