өдөр
шөнө
×

TJN: Цангис наслалтыг 16 жилээр уртасгана

АНУ-ын Пенсильваний мужийн их сургуулийн болон Хорт хавдрын хүрээлэн, Анагаахын коллежийн эрдэмтэд хамтарсан судалгаа явуулсны дараа “Цангис жимсийг өдөр бүр идвэл наслалтыг 16 жилээр уртасгаж болно” гэж мэдэгдэв. Тэдний судалгааны үр дүнг “The Journal of Nutrition” сэтгүүл нийтэлжээ. Судалгаанд 37 мянган хүн хамрагдсан. Эрдэмтэд 8 жилийн турш тэдний эрүүл мэндийн байдал болон хоол хүнсийг судалж ажиглажээ. Тухайлбал, жимсэнд агуулагддаг флавоноидууд хэрхэн хүний бие махбодид нөлөөлж буйг эрдэмтэд онцлон судлав. "Нас барах эрсдэлийг хамгийн их бууруулдаг жимс бол цангис болох нь тогтоогдсон. Өдөр бүр 100 грамм цангис, эсвэл атга хатаасан цангис идэхэд үхэх эрсдэл 21% буурч наслалт 16 жилээр уртасна. Энэ жимсэнд С витамин их агуулагддаг учир дархлааг бэхжүүлдэг. Мөн цангисын бүтцэнд антиоксидантууд бий, эдгээр нь үрэвсэлт ба исэлдэлтээс сэргийлнэ. Түүнчлэн энэ жимсний ачаар саахрын түвшин болон цусан дахь холестерины түвшин буурдаг. Нэрс ба гүзээлзгэнэ жимс мөн эрт нас барах эрсдэлийг багасгадаг. Болж өгвөл шинэ жимс хэрэглэвэл илүү ашигтай, гэхдээ өөр бусад хэлбэрээр бэлтгэж нөөцөлсөн жимсийг хэрэглэж болно. Хамгийн гол нь жимс жимсгэнэ хэрэглэснээр аюулт өвчин тусах эрсдэл мэдэгдэхүйц буурдаг " гэж эрдэмтэд ярилаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top