өдөр
шөнө
×

Архи хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг

“Архи согтууруулах ундаа нь хавдар, хорт хавдар тусах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Этилийн спирт бол бие махбодийн эсүүдийг сүйтгэдэг. Алкоголь цусанд шингэсний дараа бие организмын эс тус бүрд, систем бүрд нэвтэрдэг. Хамгийн түрүүнд элэг гэмтэнэ, дараа нь нойр булчирхай, шээс бэлгийн систем, уураг тархи, зүрх гэх мэт бусад эрхтэн. Архи нь тамхи татах, буруу хооллох зэрэг зарим сөрөг зуршилтай хавсарсан тохиолдолд хоол боловсруулах системийн хэвийн ажиллагаа алдагдах, зүрх судасны эмгэг үүсэх, амьсгалын замын болон хавдрын өвчин тусах аюултай. Бие махбодийн хамгаалалтын систем хэсэг хугацааны турш архины хорын эсрэг тэмцэнэ, гэвч эрт орой хэзээ нэг цагт инфаркт эсвэл инсульт, нойр булчирхай өвдөх кэргээр уршиг дагавар нь илэрдэг. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хөхний хорт хавдар ба архины хэрэглээний хооронд шууд холбоо байгаа нь тогтоогдсон” хэмээн ОХУ-ын Наркологийн эрдэм шинжилгээний үндэсний төвийн захирал, профессор Татьяна Клименко мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top