өдөр
шөнө
×

Авто машины суудлын халаагуурыг 5 минут л ажиллуул

“Авто машины халаагууртай суудлыг буруу ашиглавал өвчин тусах, эсвэл архаг өвчин хурцдах эрсдэлтэй. 35-аас дээш насны эрчүүдийн хувьд түрүү булчирхайн үрэвсэл тусч болзошгүй, харин 35-аас доош насны эрчүүдэд нөхөн үржихүйн асуудал үүсэх магадлалтай. Эмэгтэйчүүдийн хувьд цистит ба бэлгэ эрхтэний үрэвсэлт өвчин тусах, хурцдаж болзошгүй. Энэ бүхнээс зайлсхийхийн тулд авто машиныхаа суудлын халаагуурыг дээд хүчин чадлаар нь 5 минут л ажиллуулах ёстой. Үүний дараа шууд хамгийн бага дээр нь тавь, тэгээд хөдөлгөөнөө эхэлж болно....  Яагаад гэвэл, салтаа хавьцаа дулааны рецепторууд цөөхөн байдаг (ихэнхдээ бэлгэ эрхтэнд), иймээс хүн суудал халсныг бөгсөөрөө их хожуу мэдэрдэг юм. Хүйтний улиралд суудлын халаагуурыг нийтдээ 15 минутаас илүү ажиллуулах хэрэггүй” гэж Оросын урологч андрологч эмч Владимир Линьков зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top