Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу?,Та хүүхдэд ээлтэй жолооч мөн үү?
ЭМЯ, ТЦА, НЭМҮТ, Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөл, ГССҮТ-тэй хамтран “Хүүхдэд ээлтэй жолооч” аяны нээлтийн үйл ажиллагааны хэвлэлийн хурлыг Нийслэлийн 38 дугаар дунд сургуулийн гадна талбайд зохион байгуулав.
Монгол улсын хэмжээнд 2011-2020 оны байдлаар хүүхэд өртсөн нийт 9779 осол бүртгэгдэж, 10,332 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 9874 хүүхэд буюу 95,7 хувь нь гэмтэж, 485 хүүхэд амь насаа алдсан байна.
2020 онд улсын хэмжээнд 625 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 64 хүүхэд амь насаа алдсаны 23 нь авто зам дээр бус харамсалтай нь өөрсдийн амьдардаг хороолол, хашаандаа тоглож байх үед нь эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхээсээ өмнө орчноо шалгаагүйн улмаас, 30 нь зорчигч буюу тэднийг тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас осолд өртөж амиа алдсан бол хүүхэд хамгийн ихээр зам тээврийн осолд өртдөг шалтгаан нь 5-9 насныхан явганаар зорчиж байх үед нь тохиолдож, маш их бэртэж гэмтсэн байна. Зам тээврийн осол нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Иймд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх, иргэд олон нийтийг хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх, #ХАРИУЦЛАГАТАЙ_ЖОЛООЧ_ХАРИУЦЛАГАТАЙ_ИРГЭН байхыг уриалж байна.