өдөр
шөнө
×

Төмрийн дутагдлаас сэргийлээрэй

“Төмрийн дутагдалд орсон тохиолдолд амьдралын чанар буурахын зэрэгцээ хүчилтөрөгч байнга дутагдсаны улмаас хүний бие тавгүйрхэх, үс унах, амьсгаадах, арьс ба салслаг цонхийх, толгой эргэх, ухаан алдах, татах зэрэг шинж тэмдэг илрэхийн зэрэгцээ тамир тэнхээ буурах, ядарч цуцах магадлалтай. Төмрийн дутагдал заримдаа ер бусын байдлаар илэрдэг. Идэж болохгүй юмыг хүртэл амталж үзмээр санагддаг... Төмрийн дутагдлын шалтгаан нь их цус алдах, гэхдээ ихэнхдээ буруу хооллолт, дотор эрхтэнүүдийн ажиллагаа доголдсонтой холбоотой аажмаар үүсдэг. Төмрийн дутагдалд орсон ч хүний амь насанд аюулгүй, бие организм өөрөө дасан зохицдог. Гэхдээ анеми мэдээж өөрөө аяндаа зүгээр болно гэж байхгүй, иймээс эмчид үзүүлж эм уух шаардлагатай. Маш ховор тохиолдолд цус сэлбэхийг эмч нар зөвлөдөг” хэмээн ОХУ-ын анагаах ухааны дэд эрдэмтэн Андрей Кондрахин ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top