“2050 оноос супер бактериас болж 10 сая хүн жил тутам нас барж болзошгүй, өөрөөр хэлбэл 3 секунд тутамд 1 хүн үхэх эрсдэлтэй гэж Калифорний их сургуулийн дэргэдэх “IPATH”-н дэд захирал, тахал судлаач Стефани Стратди мэдэгдлээ“ хэмээн “CNN” дамжуулав. Антибиотикт тэсвэртэй нүдний халдварт өвчний хүнд тохиолдлууд бүр 2022 оны 5 сараас бүртгэгдэж эхэлсэн тухай Америкийн Өвчнөөс сэргийлэх ба хянах төв мэдээлжээ. Тодруулбал, 2023 оны 1 сарын байдлаар АНУ-ын 11 мужид багаар бодоход 50 хүн нүдэнд зориулсан дусаал (хиймэл нулимс) ашигласны дараа супер бактерийн халдвар авсан аж. Халдвар улам тархсаар 2023 оны 5 сарын байдлаар 18 мужийг хамарчээ. "4 хүн нас барж бас 4 хүн нүдгүй болсон, мөн 14 хүн хараагаа алдлаа. Түүнчлэн халдвар олон арван хүний биеийн бусад хэсэгт тархсан" гэж АНУ-ын Өвчнөөс сэргийлэх ба хянах төвийн илтгэлд дурдсан байна.