өдөр
шөнө
×

RER: Цаасан ном цахимаас илүү ашигтай

“Хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд цаасан ном цахимаас илүү ашигтай. Цаасан дээр хэвлэсэн ном уншихад эх текстийг ойлгох чадвар сайжирдаг” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааг “Review of Educational Research” (RER) сэтгүүл нийтэлжээ. 
Эрдэмтэд 200-2022 оны хооронд нийтлэгдсэн 25 эрдэм шинжилгээний нийтлэл бүтээлийг судалж дүн шинжилгээ хийжээ.  Эдгээрт дэлхийн 30 орны 470 мянга орчим хүмүүс хамрагдсан аж. Сургалтын болон зугаа цэнгээний зориулалтаар цаасан ном хэвлэл уншихад хүүхдүүдийн юм ойлгох чадвар дээшилж байгааг дээрх туршилтууд нотлов. Гэтэл цахим ном уншихад ийм үр дүн өгдөггүй юм байна. Тэр бүү хэл цахим ном унших үед бага, дунд сургуулийн сурагчдын уншсанаа ойлгох чадвар бага зэрэг муудаж байлаа. Энэ үзэгдэл нь  Википеди болон боловсролын агуулгатай сайтуудыг уншихад хүртэл ажиглагдсан аж.
“Цахим төхөөрөмж (гар утас, нөөтбүүк гм) унших үед анхаарлыг сарниулж хөндийрүүлдэг байх. Түүнчлэн интернэт дэх эх текст нь голдуу богино ба хурдан идэвхжүүлэхэд чиглэдэг, бас доогуур чанартай төдийгүй хэт энгийн үгийн нөөцтэй байдаг нь нөлөөлдөг бололтой. Иймээс хүүхдүүдийг ялангуяа бага ангийн сурагчдыг хэвлэмэл, цаасан эх текст болон ном уншуулахад багш нар, эцэг эхчүүд илүүтэй анхаарч урамшуулах хэрэгтэй” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top