өдөр
шөнө
×

Хатаасан жимстэй ундаа даралт бууруулдаг

Даралт бууруулах ундааг та өөрийн гараар бэлдэж хэрэглэх боломжтой. Цангис (Oxycoccus Hill Persl, клюква) жимсний шүүстэй ундаа, чанамал болон гаатай цай нь артерийн даралтыг бууруулдаг. Цангис жимсний ундаа нь шээс хөөх үйлчилгээтэй, иймээс илүүдэл усыг гадагшлуулж даралт буурдаг аж. Мөн кали, магни агуулсан ундаа нь даралтыг хэвийн болгоход тустай. Жишээлбэл, энэ зориулалтаар хатаасан жимсний болон хар чавга, чангаанзны чанамлыг хэрэглэж болно. Сонирхуулахад, цангисыг эрт дээр үеэс ардын эмнэлэгт хэрэглэж иржээ. Жишээ нь түүгээр цистит өвчнийг эмчилдэг байв. Эрдэмтэд судалгаа явуулж үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй саяхан баталж нотолжээ. Австралийн Флиндерсийн их сургуулийн эрдэмтэд “Цангис, цангисны шүүс болон жимсгэний агууламжтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд эмэгтэйчүүдийн дунд шээсний замын халдвар үүсэх магадлал 52% буурч байна” хэмээн мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top