Сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг хоол хүнсийг сонгож идэх хэрэгтэй. Яагаад гэвэл, өөдрөг үзэл ба сайхан зан ааш, өөртөө итгэлтэй байдлын ачаар биеийн дархлаа сайжирч өвчнөөс хамгаалан аз жаргалтай амьдрах болно. Юуны өмнө магнитай хүнс хэрэглээрэй. Үүнд: навчит ногоо, какаотой хүнс, шош, бүхэл үрийн хүнс, үр, самар зэрэг хүнс багтана. Мөн хурц, халуун ногоог хэм хэмжээтэй идэж хэвших юм бол бие организм нөхөн төлжихөд тустай. Түүнчлэн уурагтай хүнсийг хоолны цэсэндээ ахиу оруулахыг хичээ. Тухайлбал, тахианы мах, тослог загас, малын гэдэс дотор. Даавруудын (эндорфинууд ч гэсэн) ихэнх нь пептид, өөрөөр хэлбэл уургууд билээ. Түүнээс гадна амьд, пробиотиктой хүнс идэж байгаарай. Гэдэсний бактериудыг сайн “тэжээж” байвал сэтгэл санаа өндөр байх болно. Үүний тулд исгэлэн цагаан идээ, дарсан ногоог ид, мөн пробиотикийг бага хэмжээгээр хэрэглэвэл зохино. Бууцай, улаан манжин зэрэг хүнсний ногоо болон эслэгүүдтэй хүнс хэрэглэх нь мөн адил үйлчилгээтэй.