өдөр
шөнө
×

Цусан дахь саахрын түвшнээ шалгуулаарай

 “Хүмүүс 40 нас хүрснээс хойш цусан дахь саахрын түвшний шинжилгээ өгч байх хэрэгтэй, яагаад гэвэл голдуу энэ наснаас эхэлж бие махбодид өөрчлөлт гардаг. Харин ийм шинжилгээний ачаар чихрийн шижин өвчнийг үүсгэхэд нөлөөлөх эмгэгийг илрүүлэх боломжтой. Хэрэв таны ам байнга цангадаг бол, байнга юм уумаар санагдаж ойр ойрхон жорлон ордог бол заавал цусан дахь саахрын түвшний анализ өгөх ёстой. Илүүдэл жинтэй хүмүүсийн хувьд голдуу глюкозын хэвийн түвшин доголдсон байдаг, иймээс шинжилгээ өгөх их чухал. Түүнээс гадна жирэмсэн эхчүүдийн цусан дахь саахрын түвшин ихсэх хандлагатай байдгийг мартаж болохгүй. Хамгийн гол нь, чихрийн шижин гэсэн оноштой хүмүүс заавал цусны шинжилгээ өгч байх хэрэгтэй, энэ нь эмчилгээний үр дүнг үнэлэхэд тус болно” хэмээн Оросын анагаах ухааны дэд доктор, дотрын эмч Андрей Кондрахин зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top