өдөр
шөнө
×

Эрүүл амьдрах дорны 11 зөвлөгөө

1. Нүдээрээ инээмсэглэ
Хэрэв та хорвоо ертөнцийг уур хилэнтэй, сэтгэл дундуур нүдээр хардаг бол бие, дотор эрхтэн тань хор ялгаруулж эхэлнэ. Харин та инээмсэглэж явбал цус тань зөгийн бал шиг субстанци үйлдвэрлэнэ, улмаар өвчин тусахаас сэргийлнэ. Инээмсэглэж буй нүд илүү их гэрэл гэгээ, хурц тод үйл явдлыг энэ дэлхийгээс олж хардаг юм. Иймээс та ядаж нүдээрээ инээмсэглэж байгаарай.

2. Бага ярь
Өглөө сэрмэгцээ их ярих юм бол нойрсох үедээ хуримтуулсан энергийнхээ талыг үрэх болно. Иймээс өглөөдөө бага ярь, ерөөсөө бага ярьж сур. Ярихдаа үгээ зөв, хянуур сонгож байгаарай. Хэзээ юу ярихаа  сайтар бод. Цагаа олж хэлсэн үг хамгийн үнэ цэнтэй. Дуугүй байснаар та Ци энергиа хадгалж чадна. 

3. Идэхийн өмнө “агаар амьсгал” 
Ямар нэг юм идэхийн өмнө заавал жаахан амьсгал авчих. Ингэснээр таны идсэн хоол “агаарын бяцхан дэр” дээр унана. Ийм агаар нь хоол хүнсийг задлахад тусалж улмаар идсэн хоол тань энергиэ хурдан танд өгнө. 

4. Хөлөө дулаан, толгойгоо сэрүүн байлга 
Хөлөө дулаан, толгойгоо сэрүүн байлгаснаар олон өвчнөөс сэргийлж чадна. Толгой сэрүүн байхад энергийн илүүдэл ч байхгүй (даралт үүнээс болж ихэсдэг). Та энергиэ хөлийн ул руу зайлуулснаар газардалт хангалттай. Хэрэв та дэлхий гарагтайгаа байнга ийм холбоотой явах юм бол хэзээ ч удаан өвдөхгүй. 

5. Хүзүү дулаан байх ёстой
Хүзүү бол таны биед нэвтрэх “хаалга”, иймээс таны хоолой яг бие шигээ 35-36,6 градус орчим байх ёстой. Хүзүү даарч бээрсний улмаас биеэр “нэвт салхилах” аюултай, үүнээс болж биеийн хамгаалалтын чадвар суларч доройтно. Тиймээс хүзүүгээ үргэлж дулаан байлгаж ороолттой яваарай. 

6. Шүлсээ байнга залги
Шүлс бол байгалийн антибиотик, бас витаминаар дүүрэн коктейль. Шүлсээ залгиснаар та өөрийн мөн чанарын энергиэ нэмэгдүүлж буй хэрэг, хэрэв залгихгүй бол хүчээ алдаж эхэлнэ. 

7. Өлөн элгэн дээрээ түүхий жимс ногоо бүү ид. 

8. Өрцөөс дээшхи дотор эрхтэнүүдээ хэт халууцуулж болохгүй. 

9. Өдрийн турш амаа зайлж бай! 
Өдөрт багаар бодоход 7 удаа амаа зайл. Энэ нь таны шүд, хумс, үс, арьсыг бэхжүүлнэ, бас бүх булчинг. 
Өглөө шүдээ цэвэрлэсний дараа амаа зайлах хэрэгтэй. 
Өглөөний цай уусны дараа амаа зайл.
Үдийн хоолны дараа амаа зайл.
Хоолны завсар хооронд юм идвэл амаа зайл.
Оройн хоолны дараа амаа зайл.
Унтахын өмнө шүд угаагаад амаа зайл.

10. Оюун ухааны хүчээ хөгжүүл
Дорны ихэнх орны хэлээр “оюун ухаан” ба “зүрх”-г нэг үгээр илэрхийлдэг. Сониуч бай, оюун ухаанаа янз бүрийн аргаар дасгалжуул. Өдөр бүр шинэ зүйлийг таньж мэдэхийг оролд, ингэснээр та сэтгэл санаагаа  (онгод, сүнсээ) илүү чөлөөлөх юм. 

11. Их хөдөл 
Аль болох их хөдөлж байхыг хичээ. Хөдөлгөөнтэй байгаа цагт бие унаж ойчно гэж байхгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top