өдөр
шөнө
×

Боловсрол өндөр байх тусам үхэх эрсдэл буурдаг

Хүний наслалт боловсролтой холбоотой гэдгийг эрдэмтэд мэддэг ч өнөөг хүртэл хэн ч тодорхой тоо баримтыг гаргаж ирээгүй байсан юм. Харин энэ удаа “American Institute for Health Metrics and Evaluation”-н эрдэмтэд нийт 602 эрдэм шинжилгээний судалгааг нэгтгэн анализ хийжээ. 
* Сургууль, их сургуульд сурсан нэмэлт 1 жил тутамд ямарваа шалтгаанаар үхэх эрсдэл 2% буурдаг. Ер нь 49 насаас өмнө суралцах хэрэгтэй, яагаад гэвэл үүнээс хойш боловсрол наслалтад нөлөөлөх нь багасдаг. 
* Огт боловсролгүй хүмүүстэй харьцуулбал сургуульд 6 жил сурсан хүмүүсийн нас барах магадлал 13% буурч байлаа. 
* 12 жил сураад дунд сургуулиа төгсч буй сурагчдын үхэх эрсдэл бараг 25% багасдаг. 
* Коллеж, их сургууль гээд 18 жилийн турш сурсан бол нас барах эрсдэл 34% буурна. 
* 18 жил сурсан сургалтын ашиг тусыг хүнсний ногоо тогтмол, зохистой хэрэглэхтэй зүйрлэж болно (ногоо огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад). 
* Огт сурч байгаагүй хүмүүс өөртөө их хор хөнөөл учруулах хандлагатай, үүнийг 5 лонх архи эсвэл 10 жил өдөр бүр 10 янжуур татахтай адилтгаж болно. 
* Насан туршдаа суралц. Ямар нэг шинэ юмыг танин мэдэж шинэ зүйл хийж бүтээж байгаа бол та амьд. Мэдлэг таны амьдралыг уртасгахын зэрэгцээ саруул ухааныг хэвээр хадгалж улмаар зөнөх, ухаан муудах зэрэг наслалттай холбоотой өвчнөөс сэргийлнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top