өдөр
шөнө
×

АНУ-д тэмбүүгийн өвчлөл 78,9% нэмэгджээ

Америк гүрэнд тэмбүүгээр өвчилсөн хүмүүсийн тоо сүүлийн 5 жилд 78,9%-иар нэмэгдсэн тухай тус орны Эрүүл мэндийн яамын дэргэдэх Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (Centers for Disease Control and Prevention, CDC) мэдээллээ. “2022 онд тэмбүүгийн өвчин нь янз бүрийн шатанд яваа 203,5 мянган өвчтөн бүртгэгдсэн, энэ нь  2019 онд илэрсэн 113,7 мянган тохиолдолтой харьцуулахад 78,9% ихэссэн гэсэн үг. Түүнчлэн АНУ-д төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. 2022 онд төрөлхийн тэмбүүтэй 3,7 мянган хүн байсан, энэ бол 2021 оныхоос 30,6% нэмэгдсэн хэрэг. Харин тухайн үзүүлэлтийг 5 жилийн өмнөхтэй харьцуулбал 183,4%-иар давжээ” хэмээн "CDC" төвийн шинжээчид ХМХ-д ярилцлага өгөхдөө дурджээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top