“Улаан лоолийг жижиглэж хэрчин шүүсийг нь хэрэглэж байгаарай. Энэ шүүс микробын эсрэг шинж чанартайг бид баталж чадлаа. Томатын шүүс олон бактерийг устгана, тухайлбал гэдэсний хижиг өвчнийг үүсгэгч “Salmonella Typhi”-г устгадаг. Туршилтуудаас үзэхэд томатын шүүсэн дэх пептидүүд нь ашигтай шинж чанартай байсан, харин хүчиллэг орчин биш. Энэ чиглэлд нэмэлт судалгаа явуулах шаардлагатай” хэмээн АНУ-ын Корнелийн их сургуулийн биологч эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтэд өмнө нь улаан лоолийн антиоксидант шинж чанарыг илүүтэй судалж ирсэн бол одоо микробын эсрэг үйлчилгээнд анхаарал хандуулах болжээ.
Жилд дэлхийн 9-21 сая хүн гэдэсний хижиг өвчнөөр өвчилдөг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурджээ. Энэ өвчин голдуу бохир ус, хүнсээр дамжин тархдаг ба толгой өвдөх, дотор муухайрах, удаан хугацаагаар өндөр халуурах, гэдэс өвдөх, туурах, өтгөн хатах эсвэл гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Эрдэмтдийн судалгааны тухай материалыг “Microbiology Spectrum” сэтгүүл нийтэлжээ.