өдөр
шөнө
×

SJTU: Саримс холестериныг бууруулдаг

Хятад улсын Шанхайн их сургуулийн эрдэмтэд цусан дахь “муу” холестерины түвшнийг бууруулах хүртээмжтэй, хямд, үр дүнтэй ногоог нэрлэлээ. “Саримс бол олон өвчнөөс сэргийлэхэд тустай, мөн өвчний явцыг хөнгөвчилж өгдөг. Өндөр холестерин бол товруу үүсэх шалтгаан, улмаар цусны судас бөглөрөх, цусны эргэлт муудахад хүргэдэг. Тиймээс хэрэв таны гэдэс ходоод асуудалгүй бол саримсыг бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Саримс нь артерийн даралтыг зохицуулж инсульт, инфаркт зэрэг зүрх судасны системийн өвчин согогоос сэргийлдэг. Бас энэ ногоо нь дархлааны системийг бэхжүүлдэг тул хоолны цэсэндээ заавал багтаах ёстой. Саримсанд олон витамин, ашигтай тос, аминхүчлүүд агуулагддаг. Түүний бүтцэн дэх аллицин бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй” хэмээн эрдэмтэд зөвлөсөн тухай "SJTU" бичжээ. 
Түүнчлэн саримс нь хэт ягаан туяаны илүүдлээс арьсыг хамгаална, бас коллаген болон эластиныг ялгарлыг идэвхжүүлэн таны арьсыг толигор, гоё болгож чангаруулна. Саримс тэр бүү хэл турахад тустай, түүнд агуулагддаг В6 витамины ачаар бодисын солилцоо эрчимжиж өөх хурдан “шатдаг аж. Саримсыг боловсруулалгүй, мөн хатааж хэрэглэж болно. Түүнийг мөн заримдаа давсны оронд хэрэглэх нь бий, яагаад гэвэл давс бол цусны судсыг гэмтээх аюултай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top