өдөр
шөнө
×

Ухаантай хүний 5 шинж тэмдэг

Нидерландын “University of Groningen-н сэтгэл зүйч -эрдэмтэд шинэ судалгаа явуулж ухаантай хүний 5 үндсэн шинж тэмдгийг олж тогтоожээ. 
1. Ажлын ширээ эмх замбараагүй: Ширээн дээрх асар олон эд юмс нь сэтгэхүйг хөгжүүлж содон, өвөрмөц шийдвэр гаргахад тусалдаг.  
2. Хурц, цэцэн ухаан: Хамт ажиллагсдаа даажигнаж “троллдох” дуртай хүмүүсийн үгийн сан арвин, хариу үйлдэл хурдан болохыг “Massachusetts Institute of Technology”-н эрдэмтэд баталжээ. Түүнчлэн ухаантай хүмүүс голдуу алиа хошин зантай байдаг. 
3. Орой унтдаг: “Шар шувуу”-г “болжмор”-той харьцуулахад оюун ухааны түвшин илүү өндөр, хариу үйлдэл илүү хурдан юм байна. 
4. Санаа зовомтгой, түгшимхий: Эргэцүүлж тунгаах чадвар өндөр байх тусам оюуны чадвар өндөртэй болохыг “Lakehead University”-н сэтгэл зүйчид нотолжээ.
5. Даруу зан: Даннинг-Крюгерийн эффекээс үзэхэд, ухаантай хүмүүс ихэнхдээ өөрсдийн оюуны чадварыг өндрөөр үнэлдэггүй. Гэтэл оюун ухааны чадвар доогуур хүмүүс өөрсдийн мэдлэг, боломжийг хэтрүүлж үнэлэх хандлагатай аж.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top