Арьс хэт их хуурайшвал үл тоож болохгүй, заримдаа энэ нь өвчний шинж тэмдэг байж болзошгүй. Тухайлбал бөөрний ажиллагаа доголдох үед ийм шинж тэмдэг илрэх нь бий. Бөөр бол бие махбодиос илүүдэл шингэн, шаар хаягдлыг гадагшлуулж улмаар эритроцитуудыг үүсэхэд сайнаар нөлөөлөн яс бэхжүүлж цусыг минералуудаар хангадаг. Арьс хуурайшиж загатнах хандлагатай болбол бөөр тань тэжээлийн бодисуудын хэвийн балансыг дэмжихэд хүндрэлтэй болсныг илтгэж буй хэрэг. Эрхтэнүүд хэрвээ цусыг буруу “шүүдэг” бол бие махбодид токсин хуримтлагдах аюултай. Энэ тохиолдолд арьсны өнгө өөрчлөгдөж саарал, шар болох, цонхийх магадлалтай. Түүнчлэн бөөрний өвчний улмаас илүүдэл шингэн хуримтлагдан хөл гар эсвэл нүүр хавагнадаг. Нүд байнга хавантэй явдаг бол эмчид үзүүлж шалтгааныг тодруулаарай. Бөөрний өвчин хүндэрч даамжрах үед биеэр юм туурах, арьсан дээр цэврүү гарах зэрэг үзэгдэл ажиглагддаг. Түүнээс гадна арьсан доор кальци хуримтлагдаж болзошгүй, ялангуяа тохой ба өвдөг, хурууны үе мөч хавьцаа илүү анзаарагддаг.